Эх нялхсын эрдэм шинжилгээний төв “Ээждээ зориулсан бидний төгөл” нэртэй цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо. Эл төглийг “Ladies aura” клубийн залуус хоёр сарын хуга цаанд байгуулсан бөгөөд нийт 3000 мод тарьж, 800 ам метр газрыг зүлэгжүүлжээ.
“Ladies aura” клуб, “Яруу сэтгэгч” сониныг дэмжигч 200 гаруй залуус энэ ажилд оролцсон гэнэ. Залуусын тарьсан модны 90 хувь нь нахиалсан байна. Дөнгөж төрсөн ня рай хүүхдэд амьд байгаль, цэвэр агаар, тохилог орчин хамгаас чухал. Үүнийг л Монголынхоо ээжүүдэд бэлэглэхийг зорьсноо хэлж байлаа. Энэ үеэр мод тарьсан залуус ын ээж нар ирж хүүхдүүдийнхээ бү тээсэн төгөлтэй танилцав. Тэд “Ногоон төглөөр ээж нартаа бэлэг барина гэдэг том буян шүү” гэцгээж байв.