Хатуу хог хаягдлаас эрчим хүч гарган авах үйлдвэр барина

Канадын “Maple Leaf Reforestation”, “CF Lacey and Associates” компани Монгол, БНХАУ-д хатуу хог хаягдлаас эрчим хүч гарган авах үйлдвэр барих талаар хамтран ажиллах болжээ.
Гэрээний дэлгэрэнгүй заалтыг нийтэд одоогоор мэдэгдээгүй байгаа юм байна. Харин
www.mineweb.com цахим хуудсанд тэмдэглэснээр ”Maple Leaf Reforestation” үйл ажиллагааны зардалд сард 50 мянган доллар, техникийн асуудлыг хариуцан ажиллах “CF Lacey and Associates” компани 15 мянган долларыг авах ажээ.
“CF Lacey and Associates” үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлэхэд 300 мянган доллар зарцуулах бол үйлдвэрлэлийн ажилд 60 сая долларын хөрөнгө оруулалт хийх юм байна.