Монголчуудын оюуны бүтээлүүд олон улсад үнэлэгдлээ

БНСУ-ын Сөүл хотод болсон Олон улсын зохион бүтээгчдийн үзэсгэлэнд манайхан анх удаа  оролцоод, есөн медальтай иржээ. Дэлхийн 36 орны 656 хүн оюуны хүч чадлаараа өрсөлджээ. Олон улсын зохион бүтээгчдийн үзэсгэлэнд Солонгос улсаас гадна Орос, Хятад, Япон, Герман, Польш, Украин зэрэг 36 орноос оролцжээ. СОЕХ гэдэг үзэсгэлэнгийн тахимд энэ сарын 2-5 хооронд болсон уг арга хэмжээг Дэлхийн оюуны өмчийн газраас дэмжин санхүүжүүлж, Солонгосын оюуны өмчийн газар зохион байгуулжээ. Хүмүүсийн бүтээлийг мэдээллийн технологи, хими технологи, амьдралд нэн хэрэгцээтэй бүтээгдэхүүн, машин металл, архитектур, электроник, хөдөө аж ахуй, дизайн гэсэн үндсэн найман төрөлд хуваасан. Монгол улсаас дөрвөн төрөлд нь оролцсон. Уг үзэсгэлэнд  эх орноо төлөөлөн ШУТИС-ийн доктор профессор Г.Чимэд-Очир, Шарын гол компанийн инженер Л.Баяраа, ШУТИС-ийн багш, дэд профессор Б.Эрдэнэцэцэг нар зарим хүмүүсийн бүтээлийг өөрслийн бүтээлийн хамт авч оролцжээ. Монгол орны бүтээлүүд нь цэвэр байгалийн гаралтай, эрүүл мэндэд ээлтэй гэдгээрээ олны анхаарлыг ихэд татаж байсан ажээ.
Монголчуудын хийсэн бүтээл нийтдээ 9 медаль авсан бөгөөд үүнд: “Жем” интернэшнл компанийн Алтан Чингис, А.Санжаагийн хүмүүстэй хамтарч хийсэн бодын хуухнаг боловсруулах технологи зэрэг нь алтан медальтай. Төрийн соёрхолт Д.Дандий гуайн идээт үрэвслийг анагаах бэлдмэл мөнгө, мөн түүний “Мелагин” нэртэй арьсны цайралт идгээх шингэн бэлдмэл хүрэл медаль хүртжээ. Мөн түүнчлэн Баяраагийн нэврүүлсэн технологи  “Мон-Энзим” компанийн гүүний саам хүрэл медалл хүртсэн байна.