“Богд хаан” киноны зураг авалт ирэх онд эхэлнэ

Монголын үндэсий кино урлагийн академиас ирэх оны 12-р сард “Academy Awards” кино наадмыг зохион байгуулах гэж байгаа аж. Монголд үндэсний эрх чөлөөний хувьсгал өрнөсний 100 жилийн ойг тохиолдуулан “Богд хаан” уран сайхны киног хийж байгаа ажээ. Монгол киноны уран бүтээлчдийн чадвар харьцангуй өндөр түвшинд хүрсэн бөгөөд үүнийг дэлхий дахинд нээх явдал юм. Уг наадамд 2009-2010 онд бүтээсэн Монголын уран бүтээлчдийн хийсэн кинонууд өрсөлдөх боломжтой гэнэ. Шалгарсан киног гадаадын зах зээлд гаргах ажлыг “Монгол улсын үндэсний кино урлагийн академи” зохион байгуулж буй ажээ. Мөн ирэх онд Монголын үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан “Богд хаан”-ы тухай кино хийх шийдвэрийг 2009 онд кино уран бүтээлчид гаргасан. Энэ кинон дээр ажиллаж байгаа хүмүүс нь ахмад болон дунд үеийнхэн байгаа юм байна. Өмнө нь гарч байсан түүхэн кинонууд дээр Богд хааны тухай түүхийг гуйвуулсан, үзэл суртлын үүднээс хандсан зүйл ажиглагддаг. Тиймээс үүнийг залруулж, залуу үед үнэн түүхийг үлдээхийг уран бүтээлчид маань зорьж байгаа гэнэ. Киноны зохиолыг төрийн шагналт зохиолч Д.Батбаяр бичиж, тухайн үеийн хувцас хэрэглэлийг  “Монгол костюмс”-д оёулж байгаа юм байна. Уг киног бүтээхэд хотын захиргаа их дэмжиж байгаа бөгөөд Богд хаан бол тухайн үеийн Их хүрээний хотын захирагчийн үүрэг гүйцэтгэж байсан учир хотын түүхтэй яах аргагүй холбоотой гэж үзэж байгаа юм байна.