Ардчиллын ойд зориулсан “FLASH MOB” болов

Ардчилсан намаас ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн өдрийг угтан их, дээд сургуулийн оюутнуудын дунд “Flash mob” арга хэмжээг өчигдөр зохион байгуулав. Сүхбаатарын талбайд цугларсан 600 гаруй оюутнууд “Ардчилал 20” гэдэг үгийг өөрсдийн биеэр бүтээв. Залуучууд энэхүү үйл ажиллагаагаар дамжуулан нийгэмд ардчилсан хувьсгалын түүхэн цаг үеийн талаар мэдүүлж, дуу хоолойгоо өөрсдийнхөөрөө илэрхийлэн, ардчилал Монгол оронд өрнөсний 20 жилийн баярын мэндчилгээ дэвшүүлжээ. Сүүлийн үед дэлхий дахинд “Flash mob” буюу хөдөлгөөнгүй жагсаал дэлгэрч байгаа бөгөөд манай улсад ийнхүү өчигдөр хоёр дахь удаагаа боллоо.