Чойжин ламын музейд өдөр бүр тоглолттой


Манай орны урлаг соёлын хөгжилд шашны дуу бүжиг, дуу хөгжим ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Бурхны шашны чухал өв соёлыг хадгалан үлдсэн цөөхөн байгууллагын нэг нь  Чойжин ламын сүм музей билээ. Энэхүү музейд Богд хаан болон бусад хутагт хувилгаадын хэрэглэж байсан эд зүйлс, ном зохиол гээд шашны чухал үнэт өвүүд хадгалагддаг. Хуримын ордны хажууд байрлах музейд өдөр бүр үндэсний соёл урлаг, ёс заншлыг харуулсан цам бүжиг, урлагийн тоглолтыг сүсэгтэн олонд зориулан тоглож байна. Цам бүжиг нь үндэсний их өв соёл, ёс заншлыг шингээсэн урлагийн үнэт өв билээ.