Занабазарын сэрэг дүрийг бүтээнэ

Өвөрхангай  аймаг үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойг угтаж, хотыхоо өнгө төрхийг танигдахгүй болгох 80 бүтээн байгуулалтын ажил тавигдсан билээ. Энэ ажлын хүрээнд гадаад, дотоодын зочид гийчид жуулчдын сонирхлыг татахуйц томоохон бүтээл, үзмэр болох Өндөр гэгээн Занабазарын монументал цогцолбор, цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төслийг бэлэн болгожээ. Занабазар гэгээний сэрэг дүрийг 2012 онд ашиглалтанд оруулах бөгөөд зургийг “Baldans” компани хийж гүйцэтгэсэн бол цэцэрлэгт хүрээлэнгийн зурагт дизайныг ”Нарт дизайн” гаргасан байна. Одоогийн байдлаар цэцэрлэгт хүрээлэнгийн хашаажуулалтанд 136 сая төгрөг, хоёр худаг гаргахад 30 сая төгрөг зарцуулаад байгаа ба 2010 онд уг байгууламжийн цэцэрлэгжүүлэлтийн ажилд 300 сая төгрөгөөр  22000 ширхэг сөөг, 10200 ширхэг мод, 4 га талбайд зүлэгжүүлэлт хийхээр тооцоо судалгаа гаргаад байна.