Дэлхий нийтийг хэрэн шүлжсэн “Facebook” олон нийтийн сүлжээ өдгөө таван тивийн 580 сая гаруй хэрэглэгчийг өөртөө нэгтгэж чаджээ. Энэхүү сүлжээнд Монголчууд ч мөн өөрсдийн байр суурийг эзлэн оршдог. Тэгвэл “Facebacker” цахим хуудсанд зарим сонирхолтой тоо баримт, судалгаа нийтлэгджээ. Тухайлбал, одоогийн байдлаар “Facebook” сүлжээнд нийт 85,520 Монголчууд нэгдсэн байна. Энэ үзүүлэлтээрээ дэлхийд 132-т жагсч байгаа аж. Хамгийн сонирхолтой нь сүүлийн зургаан сарын дотор уг сүлжээг хэрэглэгчдийн тоо улам нэмэгдэж, бараг тал нь буюу 40000 хэрэглэгч шинээр эхэлсэн гэнэ. Энэхүү өсөлтөөрөө манай улс дэлхийд 26 дугаарт явж байна. Дашрамд сонирхуулхад, “Facebook” –ийг хамгийн их хэрэглэдэг улсаар АНУ тодорсон байна. Тус улсад нийт 146 сая гаруй хэрэглэгч байдаг бол Индонези улсад 31 сая, Их британи улсад 29 сая фэйсбүүкчид байдаг байна.