Жангар 100 насалсан ч мөнхийн залуугаараа

Бур бур салхитай Бумбын орны эзэн Жангар зуу наславч үргэлжийн мөнхөд хорин тавт хэвээрээ. Монголын уран зохиолчдын гурван оргил болох “Монглын нууц товчоо”, “Гэсэр”, ”Жангар”-ын судлал монголоос хальж тив, дэлхийн оюуны санд ороод удсан ч өнөөдөр ч дээрх бүтээлүүд цэл залуугаараа байна. Өчигдөр түүх соёл, хэл бичиг судлалын “Тод номын гэрэл” төв, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнтэй хамтран Ээлэйн Овлаан арван бүлэг Жангарыг хэвлэсний 100 жилийн ойг тэмдэглэн олон улсын эрдэм шинжилгээний хурал хийв. Эрдэмтэн В.Л. Котвич 1910 онд Санкт Петербургэд 10 бүлэг Жангарыг тод үсгээр хэвлүүлсэн ажээ. Түүнээс хойш Жангарыг дэлхийн олон улсад хэвлэсэн юм. На.Сүхбаатар бид монголын уран зохиолын гурван оргилын тухай их яридаг хэрнээ Жангар судлалийн талаар төдийлөн ахиц гаргаагүй байна. Энэ удаад бид анхны эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байгаа нь нутагтаа Жангар судлалыг эрчимжүүүлж Залуу судлаачдыг бэлтгэхэд чиглэглээ гэв.