Монголын уран нугараач охид АНУ-ын үзэгчдийг тоглолтоороо гайхшруулж,”Wendy Williams”-ын шоунд оролцон “New York Times” сонины тэргүүн нүүрэнд зургаа татуулсан гэнэ. “X Roses” студын уран нугараач охид 9-р сараас эхлэн АНУ-ын “Apple” цирктэй хамтран ажиллаж, аялан тоглолтод нь оролцож байгаа юм ажээ. Олон улсын уралдаан тэмцээнд өндөр амжилт гаргасан жүжигчдийг урилгаар ажиллуулдаг энэ циркийн “Dance on” хөтөлбөрт Б.Уянга, Ц.Алтанцэцэг, Б.Алтжин, Б.Ихэрцэцэг, Б.Золбоо нар ажиллаж байгаа ажээ.