“Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн” 6-дахь удаагаа Монголыг дэлхийн жуулчдад танилцуулж байна. Жил бүр зохион байгуулсаар уламжлал болсон ч энэ удаа Монголчууд, ОХУ, БНХАУ гэсэн үүрдийн хөршөөсөө хальж, Япон, Англи, Франц, Энэтхэг зэрэг 3-дагч орны бизнесийн төлөөллийг урьжээ. Тур оператор, жуулчны бааз, авиа компани, зочид буудал гээд аялал жуулчлалын уур амьсгал үнэртэх бүхий л салбарыхан үйл ажиллагаагаа сурталчилхаар ”Мишээл экспо”-гийн үзэсгэлэнгийн танхимд ирсэн байна. Мөн 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын төлөөлөгчид ирж, өөрийн аймгийн онцлогт түшиглэн аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлж буйгаа гадаад, дотоодын жуулчдад танилцуулж байлаа. Тухайлбал, дэлхийн хэрмэлүүдийг Монгол оронруугаа татах гол түлхүүр болох нүүдэлчин амьдралын хэв маягийг 13-р зууны үеэр харуулсан “Mongol nomadic live show”-г эл үзэсгэлэнгийн хамгийн “өвөрмөц оролцогч” хэмээн зохион байгуулагчид онцолжээ. Тэд Монгол үүлдэрийн Банхар, таван хошуу мал, зуун жилийн өмнө хэрэглэж байсан модон тэрэг, гэрийн тавилга гээд хоромхон хугацаанд эртний зуунд амьдрах нөхцлийг бүрдүүлж чаджээ.