Цөмийн эрчим хүчний станцыг 2020 оны үед барина

Монгол улсад цөмийн эрчим хүчний станц барих урьдчилсан судалганы төслийн хүрээнд “Монгол улсад цөмийн энергйиг ашиглах нь” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг өчигдөр Цөмийн энергийн газраас зохион байгууллаа. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлаар манай улс цөмийн энергийг ямар байдлаар ашиглаж байгаа тухай хэлэлцлээ. Станц байгуулна гэдэг нь цөмийн энергийг ашиглахын нэгээхэн хэсэг нь ажээ. Манай улсын иргэд өдөр тутмын амьдралдаа цөмийн энергийг ашигладаг байна. Хамгийн наад захын жишээ нь гэхэд манай улс 1931 оноос хойш эрүүл мэндийн салбарт рентген зураг буюу цөмийн оношлогоог ашиглаж эхэлжээ. Харин цөмийн эрчим хүчний станц байгуулах ажил анхан шатны судалгааны шатанд яваа бөгөөд 2020 оны үед барьж эхлэх юм байна.