Дэлхийн байгаль хамгаалах сангаас ОХУ-ын Алтайн хязгаарт нутгийн иргэдтэй хамтран эко жуулчны бааз байгуулжээ. ДБХС-гийн хэвлэл мэдээллийн төлөөлөгч “Сайлюгем оргилд жуулчны хоёр бааз барина. ОХУ, Монголын хил орчимд орших энэхүү ууланд дэлхийд ховордсон аргаль угалз 500-600 толгой байдаг” хэмээжээ.
Эко жуулчдад зориулан аргаль угалз, ирвэс үзүүлэх явган болон морин аялал зохион байгуулах юм байна. Энэ төслийн гол зорилго нь ирвэс, аргаль угалзыг хамгаалах болон нутгийн иргэдийн аж амьдралыг дээшлүүлэх явдал юм. Хэрэв жуулчны баазын ажилтнууд хулгайн ан хийх явдал гаргавал баазынхаа бүх эд хэрэгсэл, тоног төхөөрөмжөө хураалгах гэрээ байгуулсан аж.