Чин ван Хаддоржийн өргөөг музей болгоно

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутагт Монгол улсын төрийн нэрт зүтгэлтэн, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний удирдагчийн нэг Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэх яамны сайд Чин ван Мижиддоржийн Хандддоржийн түүхэн дурсгалт байшин байдаг.

Ирэх онд Дипломат албаны 100 жилийн ой тохиох гэж байна. Энэ ойг угтан тэрхүү өргөө цогцолборыг Монгол улсын гадаад харилцаа, Дипломат албаны Музей болгон ашиглах шийдвэрийг өчигдрийн Засгийн Газрын хуралдаанаар шийджээ. Чин ван Ханддорж энэ байшинг өөрийхөө хөрөнгөөр бариулж 1913-1915 онд амьдарч байсан юм. Цогцолборыг сэргэээн засах ажлыг гадаад дотоодын тусламж төслөөс гаргахаар боллоо.