Хөөрөгний үзэсгэлэн болжээ

Дундговь аймгийн музейн хамт олон өөрийн сан хөмрөг дэхь иргэдийн хөөрөгнүүдээр үзэсгэлэн гагажээ. Үзэсгэлэнд мана, хаш, сүйжин, чүнчигноров, гартаам хөөрөгнүүдээс эхлээд ноёдын хэрэглэж байсан луун шаазан хөөрөг ч тавигдсан байна. Эрдэнийн чулуу тус бүртээ янз бүрийн өвчнийг анагаах увидастай ажээ. Тиймээс дорно дахины уламжлалт эмнэлэгт нилээд өргөнөөр ашиглаж ирсэн юм байна. Ялагуяа гартаам, сүйжин хөөрөгний ачаар халдварт саа өвчнийг анагаасан тохиолдол байдаг ажээ.