Сэцэн хан Шолойн угийн бичгийг дэлгэлээ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивийн ерөнхий газраас энэ сарын 6-нд тохиох Архивчдийн өдрийг тохиолдуулан Үндэсний төв архивийн үзэсгэлэнгийн танхимд ховор сонин баримт материалын үзэсгэлэн гаргалаа. Энэхүү үзэсгэлэнд тэр бүр дэлгээд байдаггүй халхын дөрвөн ханы нэг болох Сэцэн хан Шорлойн гэрийн угийн бичгийг тавьжээ. Таван ханатай гэрийн буйрын чинээ тус угийн бичгийн тойргийн урт нь 20 метр. Сэцэн хан Шолойгоос хойшхи 11 үе удмын 13 мянган эрэгтэй хүний нэр багтжээ. Угийн бичгийг анх Сэцэн хан Сэнцэн хан Шолой 1620-иод оны үед бичиж эхэлсэн бөгөөд энд бичигдсэн хамгийн сүүлйин хүнийг 1905 онд бичсэн байна. Тусгай материалаар хийсэн даавуун дээр арилгадаггүй бэхээр бичсэн энэхүү угын бичиг ганцхан Үндэсний төв архивийн газарт байдаг бөгөөд үүнтэй төстэй ховор баримт Улсын төв номын санд хадгалагдаж байдаг гэнэ. Мөн тус үзэсгэлэнд Ардын засаг ялсны дараахь 1922 оны хүн амйн тооллогоос авхуулаад 1956 оны хүн ам, мал, эд хөрөнгийн бүртгэлийн эх хувилбарыг дэлгэсэн байна.

Сэцэн хан Шолой гэж хэн бэ: Гэрсэнз Жалайр хун тайжийн удам Аминдуралын ач Шолой нь 1577 онд төрсөн багөөд 1620 онд Далай ламаас “Махасамади Сэцэн хан” цол хүртжээ. 1627 онд эцгийн орыг залгаж, Сэцэн ханы хошууг захирсан тэрбээр Мацгир, Цэвдэн, Чивурид, Лавурид, Баву, Чосгив, Бумба, Сардааш, Далай Жонон, Бадамдаш, БУджав гэсэн 11 хөвүүнтэй байжээ. Халхын гурван аймгийн Сэцэн ханы захирагч байсан Шолой хан нь 1646 онд манжуудтай дайтаж тэднийг буулт хийхэд хүргэж байжээ хэмээн түүхэн сурвалж бичигт тэмдэглэн үлдээжээ. Тэрээр 1652 онд насан эцэслэж түүний орыг тавдугаар хүү Баву нь авчээ.