Хууль бусаар мод бэлдэж, ан агнавал хорих ял ногдуулна

Хан Хэнтий тусгай хамгаалалттай газар, улсын мөрдөн байцаах газрын Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй  тэмцэх газар хамтран өнгөрсөн амралтын өдрүүдэд Горхи, тэрэлжийн байгалийн цогцолборт газарт Тусгай хамгаалалттай газар нутгийн хууль, Ойн тухай хуулийн хэрэгжилтэнд шалгалт хийжээ.

Шалгалтаар хэд, хэдэн зөрчил илэрсэн бөгөөд хууль бусаар мод бэлтгэсэн хэд, хэдэн тохиолдлыг газар дээр нь илрүүлжээ.

Эрүүгий хуулиар тусгай хамгаалалттай газар нутагт нойтон мод бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, ашигласан, ан агнасан иргэдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний  мөнгөн торгууль ногдуулж, эсвэл 1,6-5 жил хүртэл хугацаагаар хорих ял ногдуулна гэж заасан байдаг ажээ.