Байгаль хамгаалах хөтөлбөр хэрэгжүүлнэ

Эрдэс баялгийн салбарт төрийн болон хувийн хэвшлийн байгуулагуудтай хамтран байгалийн нөөц баялгийн хариуцлагатай ашиглалтыг дэмжиж, байгаль хамгаалах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой "Байгаль орчныг хамгаалхад талуудын оролцоог нэмэгдүүлэн нь” хөтөлбөрийн нээлт өчигдөр боллоо. Байгаль орчныг хамгаалхад чиглэсэн энэхүү хөтөлбөрийн нээлтийн ажиллагаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын удирдлагууд, орон нутгийн төлөөллөөс гадна Азийн сангийн суурин төлөөлөгч Мелони К.Линдберг, Нидерландын вант улсын Элчин сайдын яамны атташе Талин Халберцмо нар хүрэлцэн ирсэн ажээ. Энэхүү хөтөлбөрийг АНУ-ын Азийн сангийн суурин төлөөлгчийн газрын байгаль хамгаалахад чиглэсэн санаачлгын хүрээнд хэрэгжүүлэх юм байна. Уг хөтөлбөр хэрэгжсэнээр үндэсний болон орон нутгийн төвшинд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд иргэд болон яам, агентлагуудын хоорондын уялдаа холбоог хангаж, харилцан хамтран ажиллаж байгаль орчны хяналтын тогтолцоог боловсронгуй болгох түншийн харилцааг хөгжүүлэх юм байна.