Улсын драмын эрдмийн театрынхан жил бүр насны тэгш насны ой нь тохиож буй ахмад болон алтан үеийн төлөөлөл болсон уран бүтээлчдээ дурсан “Бид мартахгүй” цэнгүүн болон эрдэм шинжилгээний хурал зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил гавьяат жүжигчин Б.Жадамбаагийн 110 нас, ардын жүжигчин Нямын Цэгмид, Д.Ичинхорлоо, Д.Цэрэндулам, гавьяат жүжигчин Б.Чимэддорж, Ё.Шаравдоо нарын 100 нас, урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ванган, ардын жүжигчин Ч.Долгорсүрэн, ардын зураач Л.Гаваа нарын 90 насны ой тус тус тохиож буй ажээ. Тиймээс театрын уран бүтээлчид энэ сарын 10-нд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, 13-нд “Бид мартахгүй” тоглолт хийх юм байна.
Түүнчлэн Ж.Лхамхүүгийн 70 насны ойд зориулсан “Уран бүтээлийн цэнгүүн”-ийг энэ сарын 11-нд зохион байгуулах аж.
Монголын театрын урлаг болон циркийн урлагийг үндэслэгчийн нэг нэрт зохиолч, яруу найрагч урлагийн гавьяат зүтгэлтэн Л. Ванганы 90 насны ойг тусгайлан тэмдэглэхээр төлөвлөөд байгаа ба энэ сарын 12-нд түүний уран бүтээлийн дээжээс багтаасан дурсамж тоглолтыг хийх гэж байгаа ажээ.
Алтан үеийн уран бүтээлчдийхээ арвин туршлага, авьяасаас өвлүүлэн суралцаж, хойч үедээ тэдхий үйл бүтээлийг танилцуулах эл арга хэмжээнд театрын бүх уран бүтээлч оролцох юм билээ.