“Этүгэн” дээд сургуулийн Экологи, аялал жуулчлалын багш Б.Довчиндорж мөн
тус сургуулийн оюутан Б.Сансар нар санаачилан хил орчмын хязгаар нутгийг олонд таниулж, эх орноороо бахархах сэтгэлийг хүүхэд, залуучуудад төрүүлж, “Их монголын их овоо” байгуулах зорилготой аялал зохиохоор болжээ.
Тэд үүргэвч үүрэн замын унаанд дайгдаж,
өмнө нь байгаагүй
шинэ замуудыг нээж, аялахаараа онцлог.
Эл аялал
Хан Хэнтий, Дорнод монгол, Дарьганга, Дорнын говь, Өмнийн говь, Алтайн
өвөр говь, Зүүн гарын говь, Монгол Алтай, Увс нуурын ай сав, Хөвсгөлийн
хязгаар, Сэлэнгийн сав гэсэн чиглэлээр 108 хоног 11.000 километр үргэлжилнэ.