"Хэл хил мал гуравтайгаа байхад хэн баян, Монгол баян” хэмээх мөртийг мэдэхгүй хүн гэж ховор билээ. Тэгвэл энэхүү шүлгийг зохиосон яруу найрагч, сэтгүүлч З.Дорж уран бүтээлийн цэнгүүнээ ирэх сарын 5-нд хийх гэж байна. Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цоодолын хөтлөх яруу найргийн уг цэнгүүнд ардын жүжигчин Д.Жаргалсайхан, Ө.Баярмагнай, гавьяат жүжигчин Ш.Чаминчулуун, Г. Равдан, Ш.Даваахүү нар оролцно. Тэд яруу найрагчийн бүтээлүүдээс уншиж, дуунуудаас дуулах ажээ. Түүнчлэн ЦДБЭЧ-ын уран бүтээлчид уг цэнгүүнд оролцох гэнэ.