Дэлхийд биднийг таниулсан дэлгэцийн бүтээлүүд

1991 оны бүтээл “УУРГА”
Оросын нэрт найруулагч Никита Михайлковын бүтээл. Тус кинонд ачааны машины жолооч болон хоньчин залуугийн хоорондын харилцааны тухай гардаг. Тухайн үедээ гадны нилээд хэдэн кино наадмын гадаад киноны төрөлд нэр дэвшиж байсан бөгөөд Венецийн их наадмаас “Алтан арслан”-гийн шагнал хүртэж, “Алтан бөмбөрцөг” наадамд өрсөлдөж байжээ.
2006 оны бүтээл “Хадаг”
Imdb. mn сайт буруу мэдээлэл тавиагүй бол энэ киноны төсөв барагцаагаар 3сая еврогоор хэмжигдэж байсан гэнэ. Монголын тухай өгүүлдэг бусад кинооноос асуудлыг илүү тусгаснаараа онцлогтой гэгддэг. Киноны найруулга болон зохиол дээр Бэльгийн кино найруулагчид болох Петр Бросес, Жессика Хопе Вүүдворт нар ажилласан байна. монгол зохиолчдийн олж хараагүй өнцгөөс манай орныг үзүүлсэн гэдгээрээ багагүй магтаал дагуулдаг бүтээл юм. Нүүдэлчдийг хэрхэн суурин ертөнцөд амьдарч байгааг тун өвөрмөц маягаар тусгажээ.
2005 оны бүтээл “MONGOLIAN PING PONG
Хятад гэдэг их айлийн дэргэд монгол гэдэг үндэстэн өчүүхэн жижиг мартагдсан хязгаар. Хятадын найруулагч Хао Нинийн хувьд энэ сэдэв хүмүүст сонирхолтой байх болвуу гэсэн үүднээс 2005 онд тус киноны зохиолыг бичиж, өөрөө найруулан үзэгчдэд хүргэж байжээ. Энэхүү киноны дүрүүдэд дан монгол жүжигчид тоглосон бөгөөд өөрсдөө яг бодит нэрээрээ тогложээ. Өвөрмонголын малчин хүү Билгээгийн тухай өгүүлэх ба тэрээр амьдралдаа хэзээ ч одон бөмбөг гэдэг зүйлийг хараагүй. Тэднийх холын хол тал нутагт нүүдэллэн амьдарна.
2007 оны бүтээл “MONGOL”
Сергей Бодров найруулагчийн бүтээсэн кино. Монгол хүн бүр их хааныг маань доромжиллоо, түүхийг гуйвууллаа хэмээн энэ киног шүүмжилдэг. Монголын нууц товчоонд Чингис хааны нилээдгүй их хугацааны амьдралыг орхиж бичсэн байгааг олзлон бүтээсэн кино гэхэд болно.
2005 оны “Шар нохойн там”
Найруулагч Д.Бямбасүрэнгийн ээлжит бүтээл мөн л багагүй шуугиан тарьсан. Мөн л Оскарын кино наадамд “Шилдэг гадаад хэл дээрхи0 кино” төрөлд өрсөлдсөн ч сүүлийн  шалгаруулалтад үлдэж чадаагүй ажээ. Гэхдээ энэ кино зөвхөн шагналаар хэмжигдэх бүтээл биш юм. Монголчуудын тухай өгүүлэх энэхүү бүтээлийн талаар 2005 онд Германы сонинд гарч хүмүүсийн жигшлийг хүргэж байсан зүйлийг үгүй болгож байсан түүхтэй.
2009 оны бүтээл “THE HORSE BOY
Тухайн ондоо орчуулж телевизээр үзэгчдэд хүргэж байсан, тэднийг шуугуулж байсан бүтээл юм. Уг кино нь шинэ цагийн монголчуудын аж байдлыг дэлхий дахинд харуулсан, хамгийн их үзсэн киногоор тооцогдож байсан билээ. Найруулагчаар нь Майкл Орион Скот хэмээх залуу ажилласан байна. Тус кинонд  хүүгийнхээ хамгийн дуртай зүйлийг нь хийлгэвэл аюулт өвчнөөс нь ангижруулж чадна гэж бат итгэсэн аавын тухай гардаг.
2003 оны шилдэг бүтээл ”Ингэний нулимс”
Кино найруулагч Д.Бямбасүрэнгийн бүтээл бөгөөд гадны үзэгчдээс өндөр үнэлгээ авсан баримтат кино билээ. Үүний гэрч нь Оскарын кино наадамд “Шилдэг баримтат кино” төрөлд өрөсдөж байсан явдал юм. Малчин ардын мэргэн ухааны тухай өгүүлдэг агаад ингэ хөөсөлж гологдсон ботгын хувь заяаг эргүүлж байгаа талаар гаргах ажээ.