Улс тунхагласны 86 жилийн ойг тохиолдуулан Бээжин дэх ЭСЯ- наас энэ сарын 26-28-нд “Land of Mongolia” гэрэл зургийн үзэсгэлэн гаргажээ. Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд Хятадын албаны хүмүүс болон гадаадын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд оролцов. ЭСЯ-ныхан “Ар монгол тревэл”, “Гамма” фото студитэй хамтарч зохион байгуулсан энэхүү үзэсгэлэнг 200 орчим хүн үзэж сонирхсон бөгөөд Монгол Улсыг гадаадад сурталчилсан арга хэмжээ болжээ.