Дэлхийн зах зээл дээрх эрдэс, баялгийн үнэ өслөө. Сүүлийн жилүүдэд манай оронд байгалийн баялгийн томоохон ордууд илэрсэн нь дэлхийн санхүүчид, бизнемэнүүд, хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байгаа. Техник технологийн дэвшил нь байгалийн баялгийг хэмнэлттэй, үр ашигтай, өндөр ашигтай зарцуулах боломж олгоно. Энэ хэрээр түүхий эдийн үнэ өсч, түүн дотроо эрчим хүчний салбарт шаардлагатай нүүрс, зэс, уран аж үйлдвэрийн үндсэн түүхий эд болсон төмөрлөгийн түүхий эдийн үнэ илүү хурдацтай өсч байна. шинжээчдийн үзэж байгаагаар цаашид ч үнэ өсөх магадлал өндөр байгаа ажээ. Монгол улсад дэлхийн уул уурхайн акулууд болох “Арево”, “Рио тинто”, Би Эйч Пи биллитон” үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн манай улсад цаашид үнэт металлуд илрэх боломжтой гэнээ.