Одоогоос 76 жилийн өмнө олгож байсан Монголын жолооны анхны үнэмлэх энэ байна. 1934 онд авто тээврийн байгууллага “Монгол транс” нэртэй байх үед жолооч нарыг мэргэжлийн түвшинд сургаж ийнхүү үнэмлэх олгодог байжээ. Олон жилийг элээсэн энэхүү үнэмлэхний эзний нэр цагийн эрхээр балран бүдгэрчээ. Харин төрсөн он нь 1910 хэмээн бичигдсэн нь бүдэг бадаг харагдаж байна. жолооны үнэмлэх анх бараг л А4- ийн цаасны хэмжээтэй том байжээ.
“БНМАУ-ын Уурын тэрэгний сургууль. Хувь нийлүүлсэн тээх, нэвтрүүлэх Монгол транс” хэмээх бичээстэй бөгөөд жолоочийн товч мэдээлэл, шалгалтын дүнг монгол бичиг болон оросоор бичдэг байсан ажээ. Энэхүү үнэмлэх нь өдгөө иргэн А.Ганхуягийн цуглуулгад хадгалагддаг юм байна. Тэрээр 3 жилийн өмнө 300 доллар худалдан авч байжээ.