Ёслол төгөлдөр эхлэл
Шоу гэхээсээ илүүтэй ёслолын үдэшлэг
хэлбэрээр өрнөдөг “Торго” наадмын хэв маяг энэ удаа ч эвдэгдсэнгүй. Хүндэтгэл соёлын
арга хэмжээнд оролцох үнэ 50 доллар байжээ. Тухайн үдэшлэгт оролцогчдын олонхи
нар нь улс төр болоод соёл урлаг, бизнес гээд салбартаа тэргүүлэгчид байлаа.
Хөтлөгч Э.Гантулга “Торго” салоны 10
жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлыг тайлагнаснаар шоу эхэллээ. 2000 онд
торго бөс бараа нэртэйгээр үйл ажиллагагаа эхэлж байсан тус компани нь өдгөө 30
гаруй хүний бүрэлдэхүүнтэй загварын агентлаг, язгуур урлагын тоглолтын хамтлаг
загварын хувцасны борлуулалт, захиалгын чиглэлээр үйл ажиллага явуулж байгаа
аж.
Үндэсний хувцсаа сурталчилсан наадам
Наадмын эхний коллекц элдэв гоёлгүй
үндэстэн, ястнуудын хувцас байсан нь Улс тунхагласны 86 жилийн ойд барьж буй
тус хамт олны бэлэг байлаа. Тайзнаа байрлуулсан хоёр дэлгэцээр “Монгол премиум”
гэсэн наадмыхаа нэрийг хадны сүг зураг харагдахаар гаргаж, хөгжмийг “Харангын” Х.
Лхагвасүрэн “Толин хул” –аа дуулж буйгаас нь харахад эх оронч сэтгэлгээг
сурталчлах гэсэн нь илт байлаа.