Эрт дээр үед Испани улсыг Романсе гэж нэрлэдэг байсан ба тэднийг ардын дууг романс хэмээдэг байжээ. Эл ардын дуунд ихэвчлэн тэр үеийн Романсе улс байсан Мавртайгаа хэрхэн тэмцэж байсан тухай өгүүлсэн байдаг. Улмаар XVI зуунаас эхлэн хөгжмийн аялгуутай хослон дуудах янз бүрийн хошин шог дуунуудыг Романсе гэж нэрлэх болжээ.
Романсе нь бүтэц болон утга агуулгыхаа хувьд энгийн дуунаас том хэтжээтэй, мэргэжлийн дуучны ур чадварыг гаргах төрөл бүрийн хэмнэлтэй хоёр ангит хөгжмийн зохиол юм.
Ромасе нь элегия, баллада, монолог зэрэг олон хэлбэртэй байдаг. Орчин үеийн Ромасе нь ХҮIII-ХIХ үед биелэлээ олсон ба Л. Бетховен, Ф.Брамс, П.И.Чайковский, И.Рахманинов нарын бүтээлд хүндтэй байр суурь эзэлдэг.