Завханы сум бүр 40 морин хуурч бэлтгэнэ

Завхан аймгийн ЗДТГ-аас уламжлалт түүх соёлоо дээдэлж, аймгийн хэмжээнд морин хуурыг дэлгэрүүлэх бодлого барьж ажиллаж байгаа ажээ. Ирэх онд нутгаа сурталчлах 3 хоногийг Улаанбаатар хотод хийхээр төлөвлөж буй тус аймгийнхан энэ үеэрээ 999 морин хуурчийг Сүхбаатарын талбайд тоглуулах ажилыг төлөвлөж байгаа бөгөөд, энэ ажлын хүрээнд сум бүрээсээ 40-өөс доошгүй морин хуурч бэлтгэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ. Ажилын явц ямар түвшинд байгаа, морин хуур болон хүүхдийн тоо, сум орон нутгийн удирдлагууд, хариуцсан хөгжмийн багш нар хэрхэн ажиллаж байгаа зэрэгт үнэлэлт дүгнэлт өгөх ажилын хэсэг томилогджээ. Одоогоор аймгийн хэмжээнд 600 гаруй хүүхэд морин хуурын анхан шатны дунд, дээд шатны сургалтад хамрагдаад байгаа ажээ.