Ойрдын язгуур урлагийн “Их хөгсүү” наадам өнөөдөр эхэлнэ. Наадамд Ойрд угсааны дөрвөд, торгууд, өөлд, мянгад, хошууд, урианхай, баяд, захчин, хотон, хойд, тува, баагад, хотгойд ястны ардын авъяастнууд Ойрдын зан заншлыг харуулсан олон үзүүлбэр тоглох юм байна. Мянгад үндэсний бий биелгээний бусад газрын биелгээнээс ялгарах онцлог нь гарын алгаа байнга дээш харуулан бүжиглэдэгт оршдог гэнэ. Сонирхуулахад, Мянгадууд Хөвсгөл аймгийн Хотгойдын Чингүүнжаваас тасарч, мянгад гэдэг хошууг байгуулахын төлөөх тэмцэлд нэг эмэгтэй хэт хутга зүүн, эр хүн болж оролцож байсан түүхтэй ажээ. Тиймээс ч мянгад нутгийн эмэгтэйчүүд эршүүд, дайчин, зоримог байдаг гэнэ.