“Спартак” балетыг Дуурь бүжгийн эрдмийн театрт энэ улиралд багтаан тайзнаа дахин амилуулахаар төлөвлөжээ. Энэхүү балет нь Ромын эсрэг боолын бослогын удирдагч Спартакийн алдар гавъяаны тухай өгүүлдэг юм. Зохиолч А.Хачатурян “Спартак” балетыг 1903-1908 онд бичсэн билээ. Уг балет нь зохиолчийн хамгийн шилдэг бүтээлүүдийн нэг бөгөөд “Большой театр”–ын урын санд орсон цуутай бүтээлүүдийн нэгд тооцогддог гэнэ. “Спартак” балетыг Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа анх 1984 оны тавдугаар сарын 5-нд тоглож байжээ.