Хоёр жил тутамд зохион байгуулдаг Монгол, Францын уран бүтээлчдийн “Хос аяс” хөгжмийн наадам үргэлжилсээр байна. Талын Монголын язгуур урлагийн хөг аялгууг хип хоп, вит бокс зэрэг орчин үеийн урсгалтай сүлэн шинэ аялгууг мэдрүүлж, нүүдэлчдийн соёл, ахуй, зан заншлыг сурталчлах зорилготой уг арга хэмжээнд манай “Алтай Хангай” хамтлагийнхан оролцож байгаа юм. Тус хамтлагийн тоглолт энэ сарын 3-15-нд Парис, Монпелье, Марсель, Ренне зэрэг хэд хэдэн хотод болох юм байна. Энэ үеэр талын монголчууд хөөмийлж, францын хип хопчидтай хорших аж. Тоглолтын тайз заслыг өвөрмөц шийдэлтэй хийж, зураач С.Тамирын уран бичлэгийн гайхамшгийг харуулсан бүтээлээс дэлгэхээр зэхжээ.