Аялагч , гэрэл зураг сонирхогчдын олон улсын үзэсгэлэн нээгдэнэ


            Аялагч, гэрэл зураг сонирхогчдын олон улсын үзэсгэлэн 11 сарын 1-нд сүлжмэлийн үйлдвэрийн Дизайн паркийн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийнэ. Уг үзэсгэлэн нь гадаад, дотоодын жуулчин, аялагчдын гэрэл зургийн хальсанд буусан Монгол болон бусад орны соёл, ард түмнийх нь ахуй амьдрал, үзэсгэлэнт байгалийн зургийг нийтэд харуулах зорилготой аж. Энэ удаагийн үзэсгэлэнд зөвхөн сонирхогчид бус мэргэжлийн гэрэл зурагчид ч шилдэг бүтээлээ нийтэд сонирхуулах гэнэ.

Үзэсгэлэнгийн явцад олон нийт, гэрэл зураг сонирхогч, мэргэжлийн хүмүүсийн анхаарлыг татсан шилдэг зургуудыг шалгаруулж шагнал олгох юм байна. Шалгарсан бүтээлүүд Дизайн Паркийн үзэсгэлэнгийн танхимд зургаан сарын турш дэлгэгдэж оны эцэст зохиогддог үзэсгэлэнд тавигдах эрхтэй болох юм байна. Үзэсгэлэн арван хоног үргэлжилнэ.