Манай улсын найман аймгийн 28 гол горхи уул уурхайн үйлдвэр болон алт олборорлолтын нөлөөгөөр бохирдсон нь судалгаагаар тогтоогджээ. Гол мөрний бохирдол жилээс жилд нэмэгдэх хандлагатай байгаа ажээ. Туул, Орхон, Шарын гол, Хэрлэн зэрэг голын бохирдол энэ оны байдлаар 50 хувьдаа хүрч хамгийн ихээр бохирдсон байдалтай байгаа ажээ. Хархираа, Түргэн, Цамбагарав, Таванбогд уулсын мөстлийн хэмжээ 1940 оныхоос 30 гаруй хувиар багассан нь усны нөөц багасахад хүргэж байгаа гэнэ.