Монгол дахь дэлхийн СҮЛЖЭЭ ЗОЧИД БУУДЛУУД

Шангри-ла (Shangri-La) зочид буудал: Анх 1971 онд байгуулагдсан бөгөөд энэхүү сүлжээ нь Малайзын Куала Лампур хотод анх баригджээ. Ази, европ, ойрхи дорнод, хойд америк болон австралид 38000 өрөө бүхий 99 салбартай. Өрөөний дундаж үнэ нь 212 - 427 доллар байна. 



Рамада (Ramada) зочид буудал: Рамада сүлжээ зочид буудал нь Виндам корпорацийн эзэмшилд байдаг. Дэлхийн 63 оронд 800 гаруй салбартай байна. Өрөөний хоногийн дундаж үнэ нь 180 доллар байдаг байна.



Кемпински (Kempinski hotel Khan Palace) зочид буудал: 1897 онд Герман улсын Берлин хотод байгуулагдаж байжээ. Одоогоор дэлхийн 30 оронд 75 салбартай бөгөөд эдгээр нь таван одтой зочид буудлууд байна.



Туушин (Best western Premier Tuushin hotel) зочид буудал: Best western гэх энэхүү сүлжээ зочид буудал нь дэлхийн 100 оронд 4200 салбартай байна. Анх 1946 онд буюу 71 жилийн өмнө үүсгэн байгуулагдаж байсан. Нийтдээ жилийн дундаж орлого нь 6 тэрбум хүрдэг.