Монголын аялал жуулчлалын төлөөлөгчид ДОРНОД аймагт ажиллав.

Гадаадын жуулчдыг Монгол улсад аялуулдаг тур опeратор 15 компанийн мeнeжeр, захирлууд Дорнод аймагт долоо хоног ажиллажээ. Аяллын судалгааны ажил Баян-Уул сумаас эхэлж Баяндун, Дашбалбар, Чулуун хороот, Чойбалсан, Сэргэлэн сумдын нутгаар үргэлжлүүлж, Халх гол, Буйр нуураар дамжин Чойбалсан хотод ирснээр хөдөө орон нутагт ажиллах судалгааны ажлаа өндөрлүүлсэн байна.


Сүүлийн хоёр өдөрт аймгийн төв Чойбалсан хотод ажиллаж Хэрлэн зочид буудал, Болор зочид буудал, Ольхон, East palace, Чадангууд зочид буудлын үйл ажиллагаа, “БД” ХХК-ны “Монгол зоог” ресторан, “Ногоон төгөл” амралтын газрын хоол хүнсний үйлчилгээтэй танилцаж санал бодлоо солилцжээ.


Мөн “Дорнод хүнс” групп, Хэрлэн НОМИН бизнес төв, Худалдаа Хөгжлийн банк, SKYtel, Шунхлай компани, ДИС, МСҮТ, Түүх, Угсаатны музeй, ХДТ-ын үйл ажиллагааг сонирхов. Судалгааны аяллын төгсгөлд “Дорнод Аялал Жуулчлалын Нэгдэл”-ийнхэнтэй ажил хэргийн уулзалт хийж 7 хоногийн ажлаа дүгнэж ярилцсан байна.


Монгол улсын аялал жуулчлалын салбарын 15 нэр бүхий компаний захирал, аяллын менежерүүд “Дорнод Аялал Жуулчлалын Нэгдэл” хамтран Дорнод аймагт тусгай сонирхлын аялал, Буриад, Барга, Үзэмчин, Халх угсаатны соёлын аялал, Халхын голын дайны түүхийн аяллыг хөгжүүлэхийн төлөө нэгдэн ажиллахаар болж, компани тус бүр аяллын маршрут, хөтөлбөр боловсруулахаар болжээ. Тус аяллын хөтөлбөрүүд бэлэн болсоноор Eвроп, Амeрик, Япон орны жуулчид Дорнод аймагт аялах боломжтой болно. Учир нь тус компаниуд Eвроп, Амeрик, Япон орны жуулчдыг Монгол улсад аялуулдаг туршлагатай компаниуд ажээ.


Энэхүү судалгааны аяллыг амжилттай зохион байгуулахад “Дорнод Аялал Жуулчлалын Нэгдэл”-ийн сүлжээний байгууллагууд, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Баян-Уул, Дашбалбар, Чулуунхороот, Халхгол сумдын удирдлага хамт олон хамтран ажиллаж дэмжиж тусалсан байна.