Дэлхийн шилдэг 5 сүлжээ ЗОЧИД БУУДАЛ


Марриот (Marriott) зочид буудал: Америк улсын сүлжээ зочид буудал бөгөөд анх 1927 онд Вашингтон хотод байгуулагдаж байсан. 2016 оны 9 сарын байдлаар дэлхийн 110 оронд  5800 орчим салбар, 1.2 сая гаруй өрөөтэй байв. Жилд дунджаар нийт орлого нь 14.486 тэрбум америк доллар үүнээс цэвэр ашиг нь 859 сая америк доллар байдаг. 2004 оныг хүртэл олон улсын Рамада зочид буудлыг эзэмшиж байсан ба Cendant корпорацид зарсан байна.



Хилтон (Hilton) зочид буудал: Америкийн сүлжээ зочид буудал болох Хилтон нь 1919 онд Техас мужид байгуулагдсан бөгөөд дэлхийн 103 оронд 825000 өрөө бүхий 5000 гаруй салбартай байна. 2016 оны байдлаар 11.663 тэрбум долларын орлого олжээ. 



Интерконтинентал (InterContinental) зочид буудал: Англид анх байгуулагдсан энэхүү сүлжээ зочид буудал нь дэлхийн 100 оронд 766000 өрөө бүхий 5150 салбартай. 2016 оны нийг орлого нь 1.715 сая доллар бөгөөд цэвэр ашиг нь 417 сая доллар байжээ.  



Виндам (Wyndham) зочид буудал: Америкийн сүлжээ зочид буудал бөгөөд 2016 оны 7-р сард Cendant корпорацаас салсан байна. Дэлхийн 150 улсад 7800 зочид буудалтай. Нийтдээ 40000 гаруй ажилчидтай. Жилд дунджар 930 сая америк долларын орлоготой байдаг.



Чойс (Choice) зочид буудал: 1939 онд Америкийн Мариландад анх байгуулагдсан. Дэлхий даяар 6379 салбартай, нийт 504357 өрөөтэй. 2016 онд 924.6 сая долларын орлого олжээ. Choice зочид буудал, амралтын газрын сүлжээнд Comfort inn, Comfort Suites, Sleep inn, Cambria suites, Suburban, Mainstay Suites, Rode way inn, Econo lodge зэрэг буудлууд салбарлан ажилладаг.