БНСУ-ын Сөүл хотноо 2017 оны 10-р сарын 12-ноос 21-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Аялал жуулчлалын хөгжил - бодлогын түвшний дээд хэмжээний уулзалт”-д БОАЖЯ-ны Аялал жуулчлал бодлого зохицуулалтын газрын дарга С.Бат-Эрдэнэ болон тус газрын мэргэжилтнүүд амжилттай оролцлоо.
Тус уулзалт “Аялал жуулчлалын нөөц болон соёлын өвийг хамгаалах нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд энэ удаа дэлхийн 16 улс орны 48 төлөөлөгч оролцжээ. Хурлын үеэр Монгол улсын аялал жуулчлалын өнөөгийн байдал, бодлогын түвшинд цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээний талаар танилцуулсан бөгөөд НИТАЖ буюу нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх, тухайн нутгийн онцлог, соёлыг харуулсан аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгох замаар тогтвортой ажлын байрыг бий болгох, соёлын өвийг хадгалах, хамгаалах талаар бусад улс орны туршлагыг судлан санал солилцож, тус чиглэлүүдээр цаашид хамтран ажиллахаар тогтсон байна.