Аялал жуулчлалаар 2017 онд тэргүүлж буй ХОТУУД

Энэ жилийн эхний 6 сарын байдлаар дэлхийн аялагчдыг хамгийн их татдаг хотуудыг Бангкок хот тэргүүлжээ. Харин Singapore хот New York хотыг ардаа оруулж 5 дугаар байранд орсон байна. 


Бангкок хот 2016 онд 19.41 сая жуулчин хүлээн авсан бол 2017 оны эхний 6 сарын байдлаар 20.19 сая жуулчин авч 4%-иар өссөн байдлаас харахад 2017 онд бүхэлдээ дэлхийн эдийн засаг сэргэж эхэлсэнтэй холбоотой юм.

 

Дараа нь Лондон хот 19.06 сая жуулчин хүлээн авсан нь өмнөх оноос 5%, гуравдугаар байранд Парис хот 15.45 сая жуулчин буюу 4.4%-ийн өсөлтөөр, дөрөвдүгээрт Дубай хот 14.87 сая жуулчин буюу 7.7%-ийн өсөлтөөр орсон бол жагсаалтын тавдугаарт Сингапур хот 13.11 сая жуулчин хүлээн авсан үзүүлэлтээр эрэмбэлэгджээ.

 

Дубай хот нь дотоодын нийт бүтээгдэхүүний ихэнх хувийг жуулчдын орлогоос авдаг бол Хойд Америкийн Миами хот нь жуулчдын тоогоо эрс өсгөх зорилт тавин маш хурдацтай хөгжиж буй хот болж байна.

 

Тэргүүлэгч 20 хотуудаас Шанхай хотод ирэгсдийн тал хувийг бизнес аяллын жуулчид эзэлж байхад Малайзын Куала Лумпур хот чөлөөт аялагчдын тоогоор тэргүүлж байна.

 

Истанбул болон Прага хотын аялал жуулчлалын орлогод жуулчдын хоолонд зарцуулсан орлого хамгийн их хувийг эзэлсэн бол Сөүл, Токио, Осака хотууд дэлгүүр худалдааны төвөөр үйлчлүүлсэн жуулчдын орлогоор тэргүүлж байна.  

Парис, Милан, Ром хотуудад жуулчид аялахдаа хоноглох газартаа хамгийн өндөр үнэ төлсөн бол Лондон, Сингапур, Хонконг хотуудад жуулчид дамжин өнгөрөх тээврийн хэрэгсэлд харьцангуй бага зардал гаргажээ.  

 

Энэ жил 2017 оны эхний 9 сарын байдлаар 440227 жуулчин Монгол улсын хилээр нэвтэрчээ. Жил бүрийн статистик үзүүлэлтээр нийт гадаад зорчигчдын 90 орчим хувь нь Улаанбаатар хотоор “ороод гардаг” гэж үздэг. Улаанбаатар хот маань чухам юугаараа жуулчдыг татдаг вэ. Түүхэндээ 28 удаа нүүсэн түүхтэй энэ хот эдүгээ суурьших гэж оролдож байна. Мал маллан, хээрийн салхиар илбүүлэн амьдарч ирсэн нүүдэлчин ардууд хотын иргэн болж орчин үеийн хөгжлийн замд хөл нийлүүлэн алхаж буй тэрхүү өөрчлөлт хувиралтыг харахыг хүсдэг болов уу.