Доналд Трампын 10 зөвлөмж

Тодорхой болго. Аугаа том бодно гэдэг нь аливаа зүйлийг тодорхой болгохоос эхэлнэ. Яаж ч магадгүй? Юу ч гэсэн үзээд алдая! Туршаад үзье! гэдэг хандлагатайгаар аливаа зүйлийг эхлүүлж болохгүй. Тийм эсвэл үгүй гэдгийг тодорхой болгох.


Эрч хүчтэй бай, түүнийгээ хадгал. Хэрвээ танд санаа байгаад эрч хүч, энергигүй бол хэдий тэвчээр байгаад ч хүссэн зүйлээ бодит болгож чадахгүй. Тиймээс эрч хүчтэй байх нь маш чухал.


Анхаарлаа төвлөрүүл. Анхаарлаа сарниулсан тэр л мөчид та эрч хүчээ алдана. Анхаарал эрч хүч хоёулаа байгаа цагт та илүү их зүйлд хүрч чадна. Тиймээс өөрөөсөө “Би яг одоо юун дээр анхаарлаа төвлөрүүлэх ёстой вэ? гэдгийг өөрөөсөө асуу. Хэрвээ та энэ бичвэрийг уншиж байгаа бол энэ бичвэр дээр л анхаарлаа 100% төвлөрүүл.


Шийдэл дээр анхаарлаа төвлөрүүл. Энэ нь маш чухал. Яагаад гэвэл та юу ч хийсэн асуудалтай тулгарна. Энэ бол амьдралын зарчим. Хэрвээ асуудал дээр анхаарлаа төвлөрүүлбэл асуудал улам ихэсч, явцын дунд бууж өгнө. Тиймээс асуудал бэрхшээл хичнээн том байсан ч хамаагүй шийдэл дээр анхаарлаа байнга төвлөрүүл. Шийдэл дээр анхаарлаа төвлөрүүлснээр асуудлаа хурдан шийдвэрлэхийг хараад та гайхах болно.


Боломжийг хай. Би өнөөдөр юу сурч, мэдэж авсан бэ? Би өнөөдөр юу сурах вэ? Тэгээд өдөр бүр шинийг сур. Энэ бол амжилтын зам. Өнөөдрийг боломж гэдгээр хар.


Хийж байгаа юмныхаа талаар юу мэдэх хэрэгтэй бүгдийг мэдэж ав. Ингэснээр аливаа нөхцөл байдалтай нүүр учрахад, боломж тохиоход хийх ёстой юмаа бүгдийг хийчихсэн бэлэн байх болно. Бас Robert Kiyosaki бид хоёрын бичсэн “Why we want you to be rich” буюу “Яагаад бид таныг баян болоосой гэж хүсч байна вэ?” гэдэг номыг уншаарай.


Хийж байгаа зүйлдээ дуртай бай. Би өдрийн 7цаг ажиллаа гэж бодоход хэзээ ч ажилласан юм шиг санагддаггүй. Яагаад гэвэл хийж байгаа зүйлдээ дуртай учраас. Хэрвээ та хийж байгаа зүйлдээ дургүй бол дуртай зүйлээ олж хий. Хийж байгаа зүйлдээ дургүй бол та хэзээ ч амжилтанд хүрэхгүй, аз жаргалтай байж чадахгүй.


Өөрийгөө ялан дийлэгчээр хар. Ингэснээр бүх сөрөг байдлыг арилгаж эерэг болгоно.


Ухаантай бай. Хэрэгжүүлэх онцгой санаа танд байгаа гэдгээ мэдэх. Явцын дунд гарч ирэх шинэ шинэ санаануудыг хүлээж авахад нээлттэй байх. Үргэлж шинийг сурч, урагшлах чадвартай байх. Ингэснээр амжилтанд хүрнэ.


Хэзээ ч битгий бууж өг. Амжилтанд хүрэхийг хүсвэл хэзээ ч битгий бууж өг. Хэзээ ч, хэзээ ч бүр хэзээ ч битгий бууж өг! Юу ч хийсэн хамаагүй хэзээ ч битгий бууж өг!