Орос барималчдын Монгол бүтээл

 

Орос барималчдын ур, ухаан шингэсэн монгол төрхтэй баримлууд өнөөдөр Төрийн ордонд айлчиллаа. Монгол, Оросын найрамдлын сарын хүрээнд зохиогдож буй олон ажлын нэг нь энэ бөгөөд хоёр орны парламентын бүлгийн шугамаар ийнхүү орос барималууд манай оронд зочилж байгаа ажээ. 70 гаруй бүтээлийг дэлгэсэн тус үзэсгэлэн “Андуудын уулзалт” нэртэй. Петр Гармаев, Гэсэр Зодбоев, Дмитрий Будажабэ нарын уран бүтээлчид Монгол эхнэр, монгол арслан зэрэг үндэсний онцлог бүхий бүтээлүүдийг мөнгө, хүрлээр цутган орос хийцээр урласан байна. Тэдгээр бүтээлүүдийг сонирхохыг хүсвэл энэ сарын 28, 29-нд Уран зургийн галерейд зочлоорой.