Гадаадын зочид, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газар
хоорондын болон салбарын яам хоорондын Санамж бичиг, гэрээг үндэслэн аялал
жуулчлалын компаниудаар зуучлуулан ирэх гадаадын бүлэг жуулчдад Монгол улсад
зорчих визийн хөнгөлөлттэй нөхцөл олгох Засгийн газрын тогтоол баталлаа. Мөн дамжин өнгөрөх гадаадын иргэнд дараагийн
улсад зорчих виз, нислэгийн тийзийг үндэслэн Монгол улсад 72 цагийн хугацаанд
визгүй зорчих орчин бүрдүүлэх, Засгийн газрын энэ тогтоолд хяналт тавьж
ажиллахыг холбогдох сайд нарт даалгалаа. Цаашид Монголын үндэсний агаарын
тээвэрлэгч компанийн шууд нислэгтэй чиглэлээс ирэх гадаадын жуулчдын нислэгийн
үнэ тарифыг жил бүрийн 10-р сарын 1-нээс дараа оны 5-р сар хүртэл бууруулах,
хөнгөлөлт үзүүлэх чиглэлээр тодорхой ажлууд зохион байгуулахыг Зам, тээврийн
хөгжлийн сайдад үүрэг болголоо.