Үс хэд хэдэн шалтгааны улмаас унадаг ажээ. Бие махбодын гормоны өөрчлөлттэй холбоотойгоор ус унадаг. Бамбай булчирхайн үйл ажиллагаа хэт эрчимжсэн эсвэл буурсан, эр эм бэлгийн гормоны тэнцвэр алдагдвал ихээр унадаг болох нь судалгаагаар тогтоогдсон аж. Хүүхэд төрүүлсний дараа үс ихээр унах тохиолдол нь мөн адил гормоны өөрчлөлттэй холбоотой. Цус шингэлэх зарим эм бэлдмэл, хаврын ядаргааны үеэрх эм тариа, дуслууд, жирэмслэлтээс хамгаалах эм бэлдмэлийг хэрэглэх үед үс унадаг байна. Зарим төрлийн үрэвсэлт халдвар тухайлбал, хуйхны мөөгөнцөрийн халдвар нь хүүхдийн үсийг ихээр унахад хүргэдэг. Үсээ байнга хэтэрхий чанга боодог бол үс унаж, аажимдаа халзралт үүсгэдэг. Толгой угаагаад үснийхээ усыг шавхрах тоолонд их хэмжээний үс унаад байвал шампунь тохирохгүй байгаагийн шинж гэнэ.
Үс арчилгаанд анхаарах зүйл: