XIII зууны үеийн Хорезмын эзэнт гүрний бичгийн хэл нь перс байсан учраас Монголын эзэнт гүрний байлдан дагуулалтын “гэрч” түүхийн ихэнх нь энэ хэлэээр бичигдсэн байдаг. 1250-иад онд Персийн их түүхч Ата Малык Жувейни, Эл хаадын төрийн сайд Рашид Аддины Хархорумд ирэхдээ бичсэн тэмдэглэлүүд гэх мэт 60 гаруй сурвалж бичиг мөн адил перс хэлээр бичигджээ. Түүнчлэн Турк улсад Монголын эзэнт гүрний үед хамаарагдах 50 орчим лалын сүм хийд бий. Хамгийн сонирхолтой нь тус улсын Амаси хотын музейд XIII зуунд Антоли нутгийн захирагчаар сууж байсан хоёр монгол ноёны “муми” хадгалагдаж байна. Мөн Мераж хотод Эл хаант улсын түүхийн музей байдаг аж.