“Цөлжилттэй тэмцэх хөтөлбөр”-ийн хүрээнд хийгдэж буй судалгааны мэдээллээс үзвэл, Монгол улсын нийт бэлчээрийн 90% нь цөлжилт болон газрын доройтлын үйл явцад өртөж байгааг тэмдэглэжээ. Үүнээс цөлжилтийн нэн хүчтэй зэрэглэлд 5%, хүчтэй зэрэглэлд 18%, дунд зэрэглэлд 26%, сул зэрэглэлд 23% нь тус тус хамрагджээ.
Мөн 1970 онтай харьцуулахад нийт 887 гол горхи, 2096 булаг шанд, 1166 нуур тойром хатаж ширгэсэн байна. Монгол орны нууруудын эзлэх талбай эдүгээ 373.4 ам км байгаа нь 1940-өөд оныхтой харьцуулахад 2.2 хувиар буурсан гэсэн үзүүлэлт тухай “Япон, Монголын хүрээлэн буй орчин” гуравдугаар хуралдаан дээр ярилцсан ажээ.