Монголын үндэсний музейд “Шинэ үзмэрийн дээжис” тусгай үзэсгэлэн өнгөрсөн өдрүүдэд болж өнгөрлөө. Уг үзэсгэлэнд тавьсан 100 гаруй үзмэрийг Монгол-Солонгос, Монгол-Америк, Монгол-Хятадын хамтарсан экспедицүүд манай орны өнцөг булан бүрээс авчирсан байна. Хүннү, Уйгар, чулуун зэвсгийн үеийн вааран эдлэл, гоёл чимэглэлийн зүйлс, хөлөгт тоглоом, булш гээд олон сонирхолтой олдворыг үзэсгэлэнд дэлгэжээ. Харин өнөөдөр тус музейд Урианхай үндэстний хувцас эдлэл, өв соёлын онцлогийг харуулсан “Урианхайн соёл” үзэсгэлэн нээлтээ хийх юм байна. Үзэсгэлэнг үндэсний музейн хээрийн шинжилгээний баг, Ховд аймгийн Мөнххайрхан сумтай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 7 хоног үргэлжлэх гэнэ.