“Улаанбаатар төмөр зам “-ын зорчигч тээврийн зарим чиглэлийн галт тэрэгний өвлийн цагийн хуваарь энэ сарын 23-наас өөрчлөгдөнө. Тухайлбал, Эрээн-Улаанбаатар (21 дүгээр галт тэрэг), Хөх хот-Улаанбаатар (33 дугаар галт тэрэг), Замын-Үүд-Улаанбаатар (43 дугаар галт тэрэг), Зүүнхараа-Улаанбаатарын (282 дугаар галт тэрэг) чиглэлийн галт тэрэгний цагийн хуваарийг өөрчилж, өвлийн цагийн хуваарьт шилжүүлэх ажээ. Бусад чиглэлийн галт тэрэг урьдынхаа хуваариар зорчих ажээ.
Чиглэл Өдөр Хөдлөх цаг
Эрээн-Улаанбаатар 1,5 17.00-10.40
Хөх хот-Улаанбаатар 2,6 15.00-10.40
Эрхүү-Сүхбаатар-Улаанбаатар 21.05-06.10
Орхон аймаг-Улаанбаатар Өдөр бүр 19.40-07.40
Сэлэнгэ аймаг-Улаанбаатар Өдөр бүр 06.25-16.20
Замын-Үүд-Улаанбаатар 4 17.35-10.40
Зүүнхараа-Улаанбаатар Өдөр бүр 05.35-10.20