Хүний гарын алгыг эрдэмтэн, судлаачид байгалиин гайхамшигт толь хэмээн нэрлэжээ. Учир нь хүний гарын алганаас хувь заяа, дүр төрх, тавилан, зан төрх гээд бүхий л зүйлийг мэдэж болдог гэнэ. Тэгвэл алганы зураасаар хэрхэн мэргэлдэг болохыг харъя.
Амьдралын шугам: Эрхий хурууны угаар дугуйран ороосон нуман шугамыг амьдралын шугам гэнэ.
Амьдралын шугам нь эрхий хурууны угаар алсуур дугуйран тод үргэлжилсэн байвал тэр нь урт наслахын шинж. Хэрэв уг шугам нь богино бөгөөд тасархайлсан байвал тэр нь насанд барцад тохиолдохын шинж болно.
Амьдралын шугамнаас алганы нөгөө тал руу олон гинжин шугамууд салбарлан гарсан байвал тэр нь алс хол аялан явахын тэмдэг болно.
Зүүн гарын амьдралын шугам тасархай, баруун гарынх нь үргэлж байвал үхэл зовлон, хүнд өвчнөөс ангижран гарч чадна.
Амьдралын шугамны дотор талаар эрхий хурууны угийг тойрсон давхар шугам (Ангарагийн шугам) байвал тэр нь амьдрах арга ухаан ихтэйн шинж. Хэрэв Ангарагийн шугамаас өөр салаа шугам салаалан гарч амьдралын шугамыг огтлон гарсан байвал уг огтлон гарсан тэр цаг хугацаанд хайхрамж болгоомжгүйн харгайгаар амь нас эндэж магадгүй тул болгоомжилж яв.
Амьдралын шугам жижиг жижиг тасархайдсан байвал тэр нь эрүүл бусын тэмдэг.
Амьдралын шугамны тасархай зураасууд нь цаашдаа тод шугам болон үргэлжилвэл тэр цагаас эхлэн эрүүл мэнд нь сайжирна. Хэрэв тасархай шугамууд нь эхнээсээ аваад эцсээ хүртэл тасархайдсан хэвээрээ байвал өвчин зовлон олон тохиолдоно.
Амьдралын шугам нь алганы дунд хэсгээс толгойн шугамтай нийлж нэгэн шугам болж цааш үргэлжилсэн байвал их ууртай, давчуу, цухал, уян зөөлөн эмзэг сэтгэлтэйн шинж.
Амьдралын шугам нь маш бүдэг байвал эрүүл мэндээр сайнгүй, их аймхай, болгоомжтой, биеэ их чагнадаг хүний шинж.
Амьдралын шугам нь эрхий хурууны угт их ойрхон байвал хүч чадал муутай, тачаал багатай, ихэнхдээ хүүхэдгүй буюу цөөхөн хүүхэдтэй байдаг.
Гарын алган дээрх олон шугамын огтлолцол дундаас тэг дөрвөлжин шугам үүссэн байвал тэр нь учирсан аюул зовлонгоос аврагдахын шинж.
Толгойн шугам: Гарын алганы гол дундуур нэг талаас нь нөгөө тийш үргэлжилсэн шулуун шугамыг толгойн шугам гэнэ.
Толгойн шугам нь гарын алгыг шулуун зураасаар хөндлөн огтлон гарсан байвал тэр нь арилжаа наймаа, ажил үйлсдээ амжилт гаргана.
Толгойн шугам нь бугуй руу, эсвэл алганы уг руу тахирлан муруйсан байвал бодож сэтгэх, зохион бүтээх, шинийг нээн олох болон урлагийн тал дээр авъяастай гэдгийн шинж.
Толгойн шугам гарын алганы уг руу чиглээд үзүүр нь алганы гадна тал руу тахирлан муруйсан байвал аливаа юмыг хэтрүүлэн үнэлдэг, дэндүү эмзэг, хэт бүрэг, заримдаа амиа хорлож ч магадгүй,
Толгойн шугам нь гарын алгыг хөндлөн огтлон чигчий хурууны харалдаа хүрсэн байвал ууртай догшин, хэт мулгуу, зоримог, гөжүүд, дураараа зантай.
Толгойн шугам нь амьдралын шугамтай нийлээгүй, харин зэрэгцсэн байдалтай байвал эрдүү мэдэмхий, хурдан шалмаг, онгироо бардам зантай.
Толгойн шугам нь амьдралын шугамтай их газраар нийлсэн байвал бардам ихэмсэг, их хашир, эмзэг болгоомжтой шинж.
Толгойн шугам нь гарын алганы нэг захаас нөгөө зах хүртэл шулуун үргэлжилсэн байвал ер бусын их ухаантай, хийсэн ажил, санасан хэргийнхээ эцэст нь хүрч чадна.
Толгойн шугам нь зүрхний шугамтай зэрэгцээ маягтайгаар алганы нэг захаас нөгөө зах хүртэл шулуун үргэлжилсэн байвал эрхэлсэн ажил, хайр дурлал хоёроо тэгш хослуулж чадна.Тийм хүн хүнд үнэн зүрхнээсээ дурлаж чаддаг, үзэн ядах бол үнэн голоосоо үзэн яддаг. Дурласан хүнээ хэдэн жилээр ч хүлээж чаддаг, хүнд муу санавал мөн удаан хугацаагаар зууж чаддаг. Ийм шинж нь 10 000 хүнд нэг л тохиолдоно.
Толгойн шугам нь зүрхний шугам, амьдралын шугамтай нэгэн цэгт огтлолцон нийлсэн байвал аюул осолд орж болох тул ийм шинжтэй хүмүүс аюул ослоос болгоомжилж яв.
Толгойн шугам нь шулуун үргэлжилж байгаад үзүүр нь чигчий хурууны тийш тахирлан эргэсэн байвал арилжаа наймаанд ашиг олз ихтэй, шунахай харамчийн шинж.
Толгойн шугам нь урт нарийхан, бага зэрэг ташуу, дунд хуруу, ядам хуруу хоёр нь бараг тэгш байвал осолтой юманд оролцох дуртай, дамын наймаа хийх, мөрийтэй тоглоом тоглох дуртай.
Толгойн шугам нь амьдралын шугамтай нийлээд үзүүр нъ салаалсан байвал уран зохиолд сонирхолтой, дүрслэн бодох авьяастай.
Толгойн шугам нь дунд хурууны харалдаа хүрээд гэнэт зогссон байвал залуу насандаа тархины өвчнөөр шанална.
Толгойн шугам нь нарийхан тасархайдсан байвал шийд муутай, бөөрөнхий, тархи толгой нь байнга өвдөж байна.
Толгойн шугам нь дундаа нэг тасархайтай байвал нэгэн цагт аюул осолд орж хүнд гэмтэнэ. Тийм гэмтэл нь ихэнхдээ амь насанд аюултай байдаг.
Толгойн шугам нь урт нарийхан байвал хов живэнд дуртай, нууцыг хадгалж чаддаггүй итгэл найдвар муутай.
Толгойн шугамаас олон жижиг нарийн зураас салбарлан зүрхний шугам руу чиглэсэн байвал гоо сайхан, дур булаам байдлаараа хүнийг их татдаг. Энэ нь их төлөв эмэгтэй хүнд тохиолдоно.
Зүрхний шугам: Хурууны угтаа зэрэгцээ тогтсон шугамыг зүрхний шугам гэнэ.
3үрхний шугам нь их төлөв дурлал, хүсэл бодолтой холбоотой байдаг. Зүрхний шугам нь толгойн шугамаасаа илүү тод гүнзгий байвал хайр дурлал нь бусад хүсэл бодлоосоо илүү байдаг.
3үрхний шугам долоовор хурууныхаа угаас эхэлсэн байвал өөрийн хайр хүслээ бусдын санаа бодлыг үл харгалзан тулгадаг зантайн шинж.
Зүрхний шугам нь дунд хурууны угаас эхэлж алганы захад хүрсэн зурвастай хүн бусдын үгэнд оромтгой сэтгэлийн хөдөлгөөн ихтэй бөгөөд дуу дуулах авьяастай.
3үрхний шугамаас олон жижиг богино шугам салбарлан гарсан бөгөөд талбай нь том гүдгэр байвал сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, тачаангуйн шинж.
3үрхний шугам нь толгойн шугамаасаа бүдэг байвал хайр дурлалаа сэтгэлээрээ захирч чаддагийн шинж. Тийм хүмүүс нь ихэнхдээ ганцаардмал шинжтэй байдаг. Тэд гэрлэсэн ч гэсэн эхнэр, нөхрөө зөвхөн хамт амьдрагчаа болгодог.
3үрхний шугам нь давхар зэрэгцсэн байвал хүсэл тачаал ихтэйн шинж.
3үрхний шугам нь хурууны угаас эхлэн жижиг жижиг тасархайдсан байвал тэр нь эсрэг хүйсийн хүнд дургүйн шинж.
3үрхний шугам нь тод улаан өнгөтэй байвал хүсэл тачаал ихтэйн шинж.
3үрхний шугам нь долоовор хурууны угт салаалсан байвал үнэнч сэтгэлтэй, хайр дурлалдаа хангалуун байна. Хэрэв дунд хурууны уг орчимд нэг салаалаад долоовор хуруу, дунд хуруу хоёрын хооронд олон салаалсан байвал хайр дурлалаараа аз жаргал олж авахын шинж.
3үрхний шугам нь нарийн бөгөөд нэг ч
салаалаагүй байвал, үргүй, хүйтэн цэвдэг сэтгэлтэй.
Хувь заяаны шугам: Алганы угаас дунд хурууны уг хүртэл үргэлжилсэн шугамыг хувь заяаны шугам гэнэ.
Хувь заяаны шугамны үзүүр нь долоовор хурууны уг руу эргэсэн байдалтай, эсвэл уул шугамаас салбарлан гарсан. Салбар шугам нь долоовор хурууны уг руу чиглэсэн байвал удирдах ажлын авъяастай, бусдын дунд нэр хүндтэй байхын шинж. Хэрэв уул шугамаас салаалан гарсан шугамтай бол нэрд гарч алдаршихын шинж.
Хувь заяаны шугам дундаа тасархай байвал тэрхүү
тасархай таарсан насандаа гай зовлон учирна.
Хувь заяаны шугам нь амьдралын шугамтай нийлсэн байвал эрт гэрлэдэг, эх, эцэг
төрөл төрөгсөддөө туслахын тулд өөрийнхөө амьдралыг ч хайхардаггүй.
Хувь заяаны шугам нь гарын алганы гол дундаас юм уу, эсвэл алганы гадна талаас эхэлсэн байвал тэр нь гадны элдэв нөлөөнд ордоггүй, их ухаалаг, бусдад туслах боловч өөрийгөө бүрэн зориулдаггүй.
Хувь заяаны шугам нь алганы нөгөө талаас эхэлж дунд хурууны угт хурсэн байвал бусдын нөлөөнд орохгүй, тахиж шүтэхгүй, худалдааны талаар бусдад нөлөөлнө. Хүнийг зан харилцааных нь дотоод талаар үнэлдэг.
Хувь заяаны шугам нь битүү гогцоо үүсгэсэн байвал тэр хугацаандаа албан тушаал, эрх мэдэл буурч гай зовлон учирна.
Хувь заяаны шугамын хоёр үзүүр нь гарын алганы дунд зэрэгцсэн шугамаар зөрөлдсөн байвал тэр хугацаанд ажил амьдралд нь их өөрчлөлт гарна. Зөрөлдсөн шугам нь тод байвал сайн өөрчлөлт, бүдэг байвал муу өөрчлөлт гарна.
Амжилтын шугам: Бугуйны угаас ядам хурууны уг хүртэл үргэлжилсэн шугамыг амжилтын шугам гэнэ.
Амжилтын шугам нь тасархайгүй, шулуун үргэлжилсэн байвал хамгийн сайн.
Амжилтын шугам нь амьдралын шугамын дотор талаас эхэлсэн байвал хайр дурлалаар дамжин чинээлэг амьдарна.
Амжилтын шугам нь гарын алганы гадна талаас эхэлсэн байвал тэр хүний нэр алдар нь ихэнхдээ олон түмний үнэлэлтээр үнэлэгдэнэ. Тийм хүмүүс нь гол төлөв дуучин, жүжигчйн байдаг.
Амжилтын шугам нь хувь заяаны шугамаас салбарлан гарсан байвал тэр хүн их амжилтанд хүрнэ. Тэгэхдээ хувь заяаны шугамаас салж гарсан тэр цагаас эхлэн амжилтанд хүрнэ.
Амжилтын шугам нь бугуйн угаас дунд ба ядам хурууны уг хүртэл нэг ч тасалдаагүй үргэлжилсэн байвал тэр хүний амжилт нь жигд үргэлжилнэ.
Амжилтын шугам нь олон зэрэгцээ шугамаас бүтсэн байвал нэг зүйлээр их амжилтад хүрэхгүй, харин олон янзын зүйл сонирхож аль алийг нь бага зэрэг оролддогийн шинж.
Амжилтын шугам нь толгойн шугамаас салж гарсан байвал амжилт нь амьдралынхаа дунд үеэс эхэлнэ.
Амжилтын шугам нь дунд тасархай юм уу, битүү гогцоо гарсан байвал тэр хугацаандаа ололт амжилт, аз хийморь нь буурна.
Амжилтын шугамаас салаалан гарсан шугамууд нь
ямар хурууны уг руу чиглэснээсээ болж өөр өөр зүйлээр амжилтанд хүрнэ. Үүнд:
Салаа шугам нь долоовор хуруу руу чиглэсэн байвал бусдыг удирдана. Дунд хурууны
уг руу чиглэсэн байвал сайхан хувь зохиолтой учирна. Ядам хурууны уг руу
чиглэсэн байвал их амжилт, аз жаргал, алдар нэрийг олно. Чигчий хурууны уг руу
чиглэсэн байвал арилжаа наймаа, эрдэм судлалын ажил, аж амьдралдаа амжилт олно.
Эрүүл мэндийн шугам: Алганы угаас чигчий хурууны уг хүртэл үргэлжилсэн шугамыг эрүүл мэндийн шугам гэнэ.
Амьдралын шугам нь олон жижиг тасархайдсан бөгөөд эрүүл мэндийн шугам нь гүн, тод байвал амьдралынхаа турш өвчнөөс салахгүй.
Эрүүл мэндийн шугам болон түүнээс салбарлан гарсан шугамуудын аль нэг нь амьдралын шугамд хүрсэн байвал тэр хоёр шугамын тохиолдсон хугацаанд хүндээр өвдөнө. Үхлийн аюулд ч хүрч болно.
Эрүүл мэндийн шугам нь толгойн дээд талд битүү гогцоо үүсгэсэн байвал цээж, уушигны өвчин тусна. Ялангуяа хурууны хумс урт байвал энэ шинж нь бүр үнэн болно. Э.ш нь тархины шугамын дээгүүр ба доогуур арал хэлбэртэйгээр дамнаж байрласан бол уушиг цээжний өвчнөөр өвдөнө.
Эрүүл мэндийн шугам нь амьдралын шугамын дунд гарсан тасархай руу чиглэн орсон байвал тэр хугацаанд үхлийн аюулд учирна.
Эрүүл мэндийн шугам нь амьдралын шугамтай нийлээгүй, харин түүний эсрэг махийсан байвал алив өвчин туссан ч түргэн эдгэрч урт насална. Алгандаа э.ш-гүй байвал хамгийн сайн. Э.ш нь зүрхний шугам хоёртой нийлж хавчиг гурвалжин үүсгэсэн байвал зүрх муутайн шинж.
Эрүүл мэндийн шугам нь давхардсан, хар бараан
өнгөтэй байвал элэг, булчирхайн өвчид тусна. Толгойн шугамтай огтлолцсон
газартаа их гүнзгий байвал толгойны өвчтэй байна.
Гэрлэлтийн шугам: Чигчий хуруу, зүрхний шугам хоёрын хооронд байгаа шугам юм.
Гэрлэлтийн шугам нь шулуун тод байвал гэрлэснээсээ хойш аз жаргалтай түвшин амьдарна.
Гэрлэлтийн шугам гарын алга руу тахирлан муруйж зүрхний шугамыг давсан байвал хань нөхөр нь үхнэ.
Гэрлэлтийн шугам үзүүр нь салаалсан байвал хань нөхрөөсөө салахгүй боловч тусгай амьдарна.
Гэрлэлтийн шугам үзүүр нь салаалж улмаар түүнээс цааш эрхий хуруу руу, чиглэж амьдралын шугам даван гарсан байвал нөхөр ханиасаа сална.
Гэрлэлтийн шугам үзүүр нь салаалж улмаар түүнээс цааш үргэлжнлсэн шугам нь зүрхний шугамтай огтлолцож үзүүр нь доошоо махийсан байвал аз жаргалгүй гэр бүл болно. Тийм гэрлэлт нь хэзээ ч салахгүй, харин хүч хэрэглэсэн зэрлэг үйлдэл буюу амь насанд аюултай байдлаар төгсөнө.
Гэрлэлтийн шугам гарсан зураас нь толгойн шугаманд хүрсэн байвал аз жаргалгүй эхнэр, нөхөртэйгээ сэтгэл санааны хувьд тохирохгүй, байнгын хэрүүл маргаантай байна.
Гэрлэлтийн шугам дунд битүү гогцоо үүсээд улмаар цааш үргэлжилсэн шугам нь зүрхний шугаманд хүрсэн байвал архаг өвчин тусна. Хань нөхөр нь ч үхэж магадгүй.
Гэрлэлтийн шугам үзүүр нь амжилтын шугамтай ядам хурууны угт нийлсэн байвал гэрлэлт нь аз жаргал, чинээлэг амьдрал, албан тушаал авчирна.
Гэрлэлтийн шугам нь амжилтын шугамтай огтлолцсон битүү гогцоо үүсгэсэн байвал гэрлэлт нь хэл ам, хэрүүл шуугианаар дүүрч албан тушаал эрхэлсэн ажлаасаа бууна.
Гэрлэлтийн шугам шууд гогцоогоор эхэлсэн байвал гэрлэхээсээ өмнө хайр дурлал эдэлнэ.
Гэрлэлтийн шугам нь зүрхний шугамандаа хэдий ойр байх тутам төдий чинээ эрт гэрлэнэ.
Гэрлэлтийн шугам нь богино бөгөөд доош махийсан байвал тэр хүн аливаа ажил үйл явдалд оролцохгүй үлддэг.
Долоогийн тогтолцоо. Үйл явдлын болох цаг хугацааг хэрхэн тодорхойлох тухай
Хүний бие махбодын бүхий л өөрчлөлт хувьсал нь 7 жил тутамд явагдаж байдаг байна. Тиймээс гарын алгаар хүний хувь заяаг үзэж, хэдэн насанд нь ямар үйл явдал тохиолдохыг тодорхойлохдоо мөн 7 жилийн системийг ашиглана. Хүний насны дундаж болох 35 нас нь гарын алганы гол дунд, тухайлбал хувь заяаны шугам, толгойн шугам хоёрын огтлолцсон цэг дээр тохиолдоно. Түүнээс гарын алганы уг руу бага тоо нь, хурууны уг руу их тоо нь тус тус долоогийн системийн дагуу тоологдоно. Амьдралын шугам дээрх насны тоолол ч мөн тийм тогтолцоотой.
Эрхий хуруу: Хүний эрхий хуруунаас тухайн хүний хүсэл бодол, оюун ухаан, хайр дурлалыг мэдэж болно.
Эрхий хуруу нь урт шулуун байвал өөртөө итгэлтэй, бусдыг дийлэн захирна.
Эрхий хуруу нь хавтгай нарийхан байвал өөрийгөө захирч чаддаг, шийдэмгий, үг дуу цөөтэй боловч бусдад их нөлөөтэй.
Эрхий хуруу нь хурц үзүүртэй, бүдүүн гэдгэр байвал хэт хурдан хөдөлгөөнтэй, тавьтаргүй.
Эрхий хурууны 1 дүгээр үе нь дотогшоо мурийсан байвал мөнгөндөө нарийн их болгоомжтой, хартай, хүнээс зожиг, аливаа юманд итгэдэггүй.
Эрхий хуруу нь бүдүүн бөгөөд үзүүр нь гэдрэг махийсан байвал ууртай, догшин, их уурлавал хүний амь насанд халдаж ч магадгүй.
Хумс: Хумсны хэлбэр байдал нь тухайн хүнийхээ зан байдал, эрүүл мэндийн байдлыг заадаг.
Том, дугуй, хөхөвтөр өнгөтэй хумс бол зүрхний ажиллагаа сул, цусны эргэлт муугийн шинж,
Богинохон, дугуй хумс бол мөгөөрсөн хоолой муугийн шинж.
Богино, хэлбэр сайтай хумс бол их өөнтөгч, шүүмжлэгч, том хумс бол үг дуу цөөнтэйн шинж.
Богино хумс бол өөнтөгч, шүүмжлэгч, хурдан шалмаг хэрүүл маргаанд дийлэгддэггүйн шинж хэмээн үздэг байна.