Хүүхдийн төлөө газар, Хөвсгөл аймгийн Хүүхдийн төлөө хэлтэс, Боловсрол, соёлын газар хамтран Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд цаатан хүүхдийн урлаг, спортын наадам зохион байгуулжээ. Эл наадмын гол зорилго нь цаатан хүүхдийн дуу хоолойг сонсож, нийгмийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлэх, урлаг спортоор дамжуулан бие даах чадварыг нь хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Орон нутгийн байгууллагуудын хамтын ажиллаагааг сайжруулахад чиглэсэн байна. “Дэлхийн зөн - Монгол” олон улсын байгууллага, Хөвсгөл аймгийн орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс санхүүжүүлсэн уг наадамд Цагааннуур, Баянзүрх, Улаан-Уул, Ренчинлхүмбэ сумын цаатан хүүхэд болон аймаг, сумдын 100 гаруй төлөөлөгч оролцож, дуу, бүжиг, сагсан бөмбөг, олс таталт, уулын оргил булаалдах тэмцээн явуулж, 16 бөх барилджээ. Шалгарсан хүүхдүүдийг алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл болон Хүүхдийн төлөө газрын “Авьяас”алт, мөнгө, хүрэл медалиар шагнаж урамшуулсан байна. Наадмын шагналтнууд Цагааннуур сумын иргэд, хүүхэд багачуудад нэгдсэн тоглолтоо сонирхуулж, “Мянган цааны баяр” тэмдэглэжээ.