Өмнөговь аймагт “Их говийн экологи ба Монгол тэмээ” сэдэвт олон улсын симпозиумыг энэ сарын 22-нд зохион байгуулахаар болжээ. Тус симпозиумд Дорноговь, Говь-Алтай, Ховд, Увс, Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь зэрэг аймаг, УИХ, яамд агентлаг, эрдэм шинжилгээний байгууллагууд, түүнчлэн БНХАУ, Казакстан, Халимаг зэрэг орноос арав гаруй төлөөлөгч оролцох юм байна. Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай , Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа нар илтгэл тавина. Мөн тэмээн пологийн үзүүлэх тоглолт, уралдаан, шилмэл тэмээ шалгаруулах тэмцээн, тэмээний зан үйлтэй холбоотой бусад уралдаан тэмцээнийг явуулах юм байна. Тус арга хэмжээний зорилго нь тэмээний хорогдолыг бууруулж, цаашдын өсөлтийг хангахад төрийн болон олон нийтийн байгууллага, малчдын оролцоо идэвх санаачилгыг өрнүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчийн хандив тусламжийг үүнд хандуулах, тэмээ үржүүлдэг орнуудын дэвшилтэт арга технологи туршлагыг харилцан судлахад чиглэж байгаа юм байна.