GPS нь компусыг бодвол илүү хөгжсөн технологи бөгөөд “Дэлхийн байршил тогтоох систем” гэсэн үгийн товчлолоор нэрлэгдсэн, цэрэг дайны зорилгоор АНУ-ын Батлан хамгаалах яамнаас гаргасан дэвшилтэт технологи юм. GPS нь огторгуйн тойрог замд байрлах хиймэл дагуулын сүлжээг ашигладаг тул дэлхийн бөмбөрцөг дээрх байршлыг нарийн тодорхойлох чадвартай.
GPS дохио хүлээн авагчийг ашиглаж байгаа тохиолдолд хиймэл дагуулаас ирэх дохио ямар нэгэн байшин барилга, мод бусад объектоор халхлагдахааргүй газарт байрлах ёстой. GPS дээрээс өөрийн байгаа газрын уртраг өргөрөгийг ямар ч төвөггүй харж болох ба газрын зураг дээр энэхүү өгөгдлийг өгснөөр байршлаа тодорхойлох юм. Мөн GPS нь таны байгаа цэгийг алдаагүй тодорхойлно гэж бодож болохгүй. Ихэнхдээ 100 метр дотор байршлыг тодорхойлох чадвартай байдаг. GPS нь компусын үүргийг гүйцэтгэх, явсан замаа сануулсан тохиолдолд тухайн замаар эргэж явах замыг заах, газрын зургийг GPS –д суулгаснаар явах замыг тань зураг дээр заах гэх мэт маш олон давуу талууд бий.